Нүүрсний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр жагсагчдын төлөөлөл "Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахыг иргэд шаардаж байгаа" гээд асуулт тавив.

Жагсагчдын төлөөлөл:

Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлах том, том акулуудыг зарлахыг шаардаж байгаа. Акулууд чинь хаана байгаа юм бэ. Хулгайч нарт ялыг өгөөд, хөрөнгийг хураа. Иргэд үүнийг л хүсэж байна.

АТГ-ын дарга З.Дашдаваа түүний асуултад хариулав.

Тэрбээр "Нүүрсний гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор 50 орчим хүн яллагдагчаар татагдсан, 20 орчим хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад, мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээтэй явагдаж байгааг хэлье.

Авлигатай тэмцэх байгууллагын даргын хувьд шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. АТГ-ын хамт олон нүүрсний гэх хэрэгт ямар нэг этгээдэд ял завшуулахгүй. Бүх хүч чадлаараа ажиллаж байна, тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэллээ.