Энэ сарын 29-нд бүх нийтээр АМАРНА
2022/12/22
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна.
Учир нь арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгож, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Тиймээс монголчуудын хувьд түүхэн чухал өдөр хэмээн үзэж, УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-нд баталсан хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон билээ.