Эзэн нь нас барсан 1072 хувьцаа өвлөгдөхгүй
2022/12/23
Cүүлийн өдрүүдэд нүүрсний гэх хэрэгтэй холбоотой жагсаал цуглаан болж нээлттэй сонсгол хүртэл болж өндөрлөлөө. Тэгвэл зарим иргэд 1072 хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол гэр бүлийн гишүүд нь ногдол ашгийг нь авч болох уу гэсэн асуултыг иргэд тавьж буй учраас ээн асуултын хүрээнд эх сурвалжаас тодруулан хүргэж байна.
-Нас барсан хүний хувьцааг өвлөж авах боломжтой юу?
-Манайх хоёрдогч зах зээл дээр гараагүй байгаа. Тиймээс өмчлөлөө шилжүүлэхгүй гэсэн заалттай хаалттай хувьцаа явж байгаа. Тэгэхээр өмчлөлийн харилцаа хоёр дахь зах зээл дээр гартал өмчлөхгүй. УИХ-ын тогтоол дээр ч тэгж заасан. Ямар нэг хэлбэрээр шилжүүлэх боломжгүй.
-Нас барсан хүний хувьцаа хэрхэх вэ?
-Одоогоор буцааж авна тэгнэ, ингэнэ гэсэн зохицуулалт байхгүй учраас үнэт цаасны хөрөнгийн биржид нас барсан хүнийхээ бүртгэл дээр л явж байгаа.
-Хоёрдогч зах зээл дээр гарч, нээлттэй хувьцаатай болсон тохиолдолд л өвлөж болох юм байна гэж ойлголоо?
-Тийм. СЗХ-ны үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад өвлүүлэх, бэлэглэх тухай шинэчилсэн журмын дагуу 1072 хувьцаа нээлттэй болсон тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүн нь өмчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийг олгож эхлэхэд холбогдох баримт бичгийг бүрдүүлээд Үнэт цаасны хадгаламжийн төвд хандаж нас барсан иргэний ногдол ашгийг авах боломжтой. Хувьцаа гэр бүлийн гишүүнд шилжсэн бол дараа дараагийн ногдол ашгийг мөн тухайн хүн хүртэнэ
Зочин · 2022/12/25
Хулгайчид тэрбумаар нь идээд байхад жирийн иргэн 1072 оос ашиг хүртээгүй олон жил болсон нас барсан хань ижлийнхээ хувьцааг ч өвлөж авах эрхтэй!! Ёстой жагсах байтугай тэмцэх цаг болжээ энэ хөгийн хууль гаргагч нартай.
Зочин · 2022/12/23
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Энэ л үед хариуцлага тооцно