Автомашины азын дугаарын дуудлага худалдааны орлого ₮8 тэрбумыг Хүүхдийн төлөө фондод төвлөрүүлсэн
2022/12/28
Автомашины азын дугаарын дуудлага худалдаанаас олж буй орлого Хүүхдийн төлөө фондод төвлөрч байгаа эсэх талаар Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас мэдээлэл хүргэсэн юм.
АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн байгууллагуудын авлигын эрсдэлийг тогтоож, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, холбогдох зөвлөмжийг хүргүүлдэг. Тус хэлтсээс 2019 онд Зам, тээврийн хөгжлийн яам болон АТҮТ-д очиж ажилласан. Тухайн үед автомашины дугаар олгох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил илэрч байсан.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шилжүүлж, солихыг хориглодог. Гэтэл 2020 онд 2,612 дугаар олгогдсон байдаг. Энэ асуудалд АТҮТ-ийн зургаан албан холбогдож байсан. Тиймээс ч үүний цаана ашиг сонирхлын шинжтэй үйлдлүүд байсан" гэлээ.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар О.Эрдэнэбүрэн "Тоон судалгаанаас харахад, нэг шинэ серийн ард 10,000 дугаар задардаг юм байна. Эдгээр дугаараас иргэдийн хамгийн ихээр сонирхдог азын дугаар 0001, мөнгөн дугаар 4545-аар эхэлсэн 400 гаруй дугаар байдаг талаар мэдээлэл бий. Гэтэл АТҮТ-ийн зургаан албан тушаалтан өөрсдөдөө давуу байдал бий болгож, 2,612 автомашины дугаарыг нэгж үнийг нь дунджаар 500,000-1.3 тэрбум төгрөг хүртэл үнэлсэн байгаа юм.
Иймд азын тодотголтой дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг нь нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Уг саналыг Засгийн газар дэмжиж, дуудлага худалдаанаас ирсэн мөнгийг Хүүхдийн төлөө фондод хуримтлуулж, хүүхдийн төлөө зарцуулах эцсийн шийдвэр гарсан" гэв.
Мөн тэрбээр "Өнөөдрийн байдлаар тус фондод найман тэрбум төгрөг төвлөрсөн байна. Тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг Хүүхдийн төлөө фондод цугларсан мөнгөөр шагнаж урамшуулах арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр
- 2021 онд 25 сая төгрөг
- 2022 онд 81 сая төгрөгийг зарцуулсан байна.
Тодруулбал, найман тэрбум төгрөгөөс 100 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. Үлдсэн мөнгө нь тухайн фондод байна" хэмээв
DR. PRADHAN · 2022/12/30
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
санал -хүүхдийн фондоос өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд өгдөг болое · 2022/12/29
Хүнд өвчин туссан эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй хүүхдүүдэд хүүхдийн фондоос мөнгө өгдөг болооч. Эмчилгээний тодорхой хэмжээний зардалыг өгөх хэрэгтэй.
Зочин · 2022/12/28
манай хүүхдүүд ухаалаг мэдлэгтэй тул хүүхдийг дэмжих санг арвижуулж байгаа та бүхэнд талархаж байна монгол хүнийг дэлхийд гаргаж алдаршуулах сайхан үйлс хийж байгаа та бүхэнд талархаж байна