Нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянга болно
2022/12/31
Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж нэмэгдэж байна.
Тодруулбал, Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар тогтоосон юм.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлж буй.
Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо" хэмээн мэдээлсэн билээ.
зочин · 2022/12/31
Эрүүл мэндийн даатгал төлөөгүй 3 жил болжээ Нэг ч төгрөг хөрөнгө оруулж байгаагүй одоо бүүр нийгмийн гадна хоцорхонээ. Нөхөж төлүүлэхгүй бол өнөөдөрөөс ЭМД.төлмөөр байна.
Зочин · 2022/12/31
Одоо ард түмэн минь зах зээлийн нийгмийн жаягаа дагаж хийж чадах ажлаа хийсэн шиг хийж байх үе ирлээ хөдөлмөрийн хөсний доод хэмжээ 1 сая болчихвол тэгээд та ажилгүй байсан бол та энэ нийгмийн гадна үлдэнэ шүү