Бултаараа нийлж сайдадаа “Пүүз” авч өгье!
2014/06/08
Амралтын өдрөөр нийслэл хотын төв хэсэг нам гүмхэн байлаа. Бямба гаригт "Автомашингүй өдөр" тохиосон юм. Энэ өдрийг бид тав дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ. Төмөр хүлэгтнүүд машинаа тавиад алхах нь алхаж, машинтайгаа явж болох зам гарц хаана байна тэр зүгээр давхиж одож байсныг уншигч та бүхэн харсан биз ээ. Автобусны чиглэл өөрчлөгдсөн болохоор зорчигчид хотын төв рүү дөхөж буугаад алхацгаасан. Бүгд гүйж, дугуй унаж нэг өдрийг ч болтугай спортлог өнгөрүүлсэн нь ихэнх хүмүүст таалагдсан. Бяцхан үрс өөрсдийн дураараа жижигхэн машинтайгаа тааваараа зорчоод авсан нь мөн ч сайхан харагдаж байсан.
Автомашинаас татгалзсан өдрийг тохиолдуулан бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулсан нь ч нүдээ олж, үндэсний шигшээ багийн тамирчдаас эхлээд албан байгууллагаараа нэгдсэн хүмүүс биеийн тамираар хичээллэсэн нэг өдрийг өнгөрүүлсэн. Төв талбайгаар дүүрэн бэлтгэлийн хувцсаар гоёж, биеийн тамир, спортоор хичээллэсэн хүмүүс цугласан нь үнэхээр гайхалтай харагдаж байсныг энд дурдахад нь зүй ёсны хэрэг. Мөн сонирхогчдын гүйлт, бүтэн мэргэжлийн гүйлтэнд оролцсон бүх тамирчдадаа талархал илэрхийлье.
Сайн зүйлийн хажуугаар саар нэгэн зүйл заавал байдаг бололтой. Тодруулбал, ССАЖ сайд Ц.Оюунгэрэл марафон гүйлтийн тэмцээнийг нээж үг хэлсний дараа нэгэн телевизид ярилцлага өгч байх үедээ гүйж яваа дүр төрх нь гэрэл зургийн хальснаа буужээ. Эл зураг нь олон хүний дургүйцэл, бухимдлыг ихээхэн хүргээд авлаа.
Учир нь тэрбээр энэ үеэрээ өсгийтэй гуталтай гүйж явсан юм. Үүнийг нь харсан Ч.Ганхуяг олноо "хас"-аар овоглогддог Ганхуяг гэвэл илүүтэй сайн танина. Түүнд сайдын энэ байтал мөн л таалагдаагүй бөгөөд "Дэмжиж байгаа нь яамай даа. Энэ бол илvv. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд гvйж байна. Цул бэлгэдэл: туфель-соёл, футболка-спорт, саравчтай малгай аялал жуулчлал, брюк-терийн албан хаагч, гvйлт-Батаар динозавр, ТВ баг-салбарын Пиар" хэмээн өөрийн бухимдлаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн Ц.Оюунгэрэл сайдын эл байдлыг харсан хүн бүр бэлэгдлийн чанартай ингэж үйл ажиллагаанд оролцоно гэж юу байхав. Бүхэл бүтэн салбар харьцсан сайд хүн ингэж худлаа дүр эсгэх нь зүйд нийцэхгүй гэж ихээхэн бухимдаж байна.
Х.Даваа
Зочин · 2014/06/09
chi ooroo dotood eriinh uu kkk
Зочин · 2014/06/09
ГаДаАд эРиЙн дЭвС гЭр!
Зочин · 2014/06/09
*************хүүхдүүд шигээ эрлийзээр сэтгэх юмаа?ТэНэГ аВгАй ЗаЙлАа!
Зочин · 2014/06/09
juji****n meregjil taarhiin bishuuu