Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласан.

Энэ хэрэгт холбогдуулан АТГ-аас өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн байдлаар (2023.01.06) нийт 117 объектод нэгжлэг хийсэн талаар мэдээлэл өгсөн юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн байцаалтын зарим мэдээллийг олон нийтэд ил болгохгүй. 

Хэрэгт холбогдсон хүмүүсийн гэрт нэгжлэг хийх зэрэг мөрдөн байцаалтын тактикийн шинжтэй тодорхой ажлууд үргэлжилж байгаа" гэж хэлж байв.