Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпхар "2023 оны нэгдүгээр сарын 18 -ны өдөр E-Mongolia системд давхардсан тоогоор 52,319 иргэн мэдээлэл зөрүүтэй гэсэн шалтгаанаар хандсан. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн байгууллагаар 19,906 иргэн мэдээллээ өөрийн биеэр шалгасан бол 19,263 иргэн утсаар тодруулсан байна.

Нийт 39,169 иргэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан эсэх талаар тодруулж, өрхийн мэдээллээ залруулах хүсэлт гаргажээ.

Хамтарсан баг иргэдийн мэдээллийг засаж, залруулах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Өчигдөр бид 11,488 иргэний мэдээллийг залруулсан ба үүнээс тодорхой иргэдийн мэдээлэл дахин тооцоологдож, хүүхдийн мөнгөн тэтгэмждээ хамрагдахаар болсон. Цаашид иргэдийг шуурхай мэдээллээр хангах, үйл ажиллагааг хялбаршуулах тал дээр шуурхай удирдлагууд ажиллаж байна" гэв.