Өчигдөр буюу 2023.01.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гадаад хэргийн яамны баруун урд замд Прадо 150 маркийн ДК дугаартай автомашин урсгал сөрж зогссон.

Дипломат ямба эрхтэй байлаа ч Монгол Улсын хууль журмыг зөрчих ёсгүй хэмээн иргэд бухимдаж энэ тухай мэдээллийг цахим орчинд цацсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас "Тус мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс цахим зөрчлөөр бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тухайн зөрчил гаргагч нь хуульд заасан дипломат дархан эрх, эрх ямба эдлэхээс хамаарч хариуцлага тооцогдох юм" хэмээх мэдээллийг өглөө.