Бямба гараг буюу 2023.01.21-ний өглөөний 06:00 цагаас эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Зайсан тойруугийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, нэг урсгалтай болгохоор болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Тодруулбал, Зайсан тойруугийн зам гэдэгт Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвараас Зайсангийн эцэс хүртэлх зам, Зайсан хилл, Голден будда, 32-р сургууль, Америк сургууль зэргийн хажуугаар өнгөрдөг авто зам хамаардаг байна.