agaar.mn домэйн нэрийн хугацаа дуусаж, нийслэлийн агаарын чанарыг шалгах боломжгүй болов
2023/01/23
Нийслэлийн агаарын чанарыг 20 цэгт хэмжиж, agaar.mn сайтаар харуулдаг.
Гэвч тус сайтын домэйн нэрийн хугацаа 2023 оны нэгдүгээр сарын 21-нд дууссаны улмаас агаарын чанарыг шалгах боломжгүй болоод байна.
Улаанбаатар хотын агаарын чанарыг түгээмэл бохирдуулах бодис буюу хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжаар тодорхойлдог.
Fabien · 2023/01/23