ТАНЬ РУУ УДАХГҮЙ ЭРГЭЖ ЗАЛГАНА гэх хуурамч үйлчилгээтэй UNIVISION
2023/01/23
"Юнивишн" ХХК-ийнхан хэрэглэгчдэдээ хүндрэл учруулсан үйлчилгээний гомдол сүүлийн үед ихээхэн гарах болсон билээ. Хамгийн сүүлд л гэхэд мэдэгдэл хийлгүйгээр үйлчилгээний төлбөрөө нэмсэн явдал.
Юнивишн компани үнэ тарифтаа өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлсэн ч энэ талаар хянагдаж дуусах хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн үнээр төлбөр авахгүй байх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсээр байтал хэрэглэгч нараас үнэ нэмсэн төлбөрөө авч олны бухимдлыг хүргээд авсан. Тиймдээ ч албан бус шийдвэрээр хэрэглэгчээс татсан мөнгөө төлбөртөө шингээн буцаахаар болсон гэх мэтээр хэрэглэгчдэд гомдол учруулсан үйлчилгээ ихээр үзүүлэх болсон.
Түүнчлэн энэ компаниар үйлчлүүлэгч байгууллагууд интернэтийн засвар үйлчилгээний дуудлага өгөхөд 17 хоног гаруй хугацаа өнгөрсөн ч дуудлага хүлээн авч шийдвэрлэхгүй эсвэл оператор ажилтнууд ТАНЬ РУУ УДАХГҮЙ ЭРГЭЖ ЗАЛГАНА гэх алдарт үгтэй болсоор хэрэглэгчээ алдсаар байна.
17 гаруй хоног засвар үйлчилгээний дуудлага өгсөн ч өдийг хүртэл асуудлыг шийдэх боломжгүй UNIVISION компани энэ мэтээр үйлчилгээгээ үргэлжлүүлсээр удахгүй НЭГ ч хэрэглэгчгүй болох ирээдүй ойрхон буй за.
UNIVISION хэцүү компани · 2023/01/25
ХОЛБООНЫ зохицуулах хороо ЯАГААд UNIVISION монопол болоод байхад анзаардаггүй юм вэ? ЭНЭ компани руу засварчин дуудах гэж их ажил болдог болсон. Очер их 7 хоногийн дараа очих очерт бичлээ гэдэг юм. UNIVISION д алдаа гарахад түүнийгээ засаж чадахгүй очерт дарагддаг болсон байна лээ. 77118811 утсаар засварчин дуудах гэж их хөглөнө дөө. ЗАЛГАГДАХГҮЙ. Аргагүй. ХҮЧИН чадлаасаа давсан олон үйлчлүүлэгчтэй болсон газар даа.
хүннү · 2023/01/24
Ганц эднийх гэлтгүй ээ. МЦШХ-ны “Миком” гэж сайхан луйварчид бий болсон. Итернет таг гацаастай 7000 8000 гэсэн утсанд хандхад, хэдэн эелдэг харьцаатай хүүхнүүд хүсэлт авсан болно, үйлчилгээ таг. Тэднийх “багцын үйлчилгээ” гэсэн нэрээр мөнгө хусдаг болсон. Төлбөрөө 100 авдаг, үылчилгээ нь 60 хувь. Ихэнхдээ гар утасныхаа датагаар интернетэд холбогддог болсон. Эднийд яг өөрийн гэсэн мэргжлийн хүн байдаггүй учираас сүлжээний доголдлоо мэддэггүй юм боловуу гэсэн бодол төрдөг боллоо. Дуудлагаар компюьтер засдаг хүмсээр ажлаа хийлэгдэг ч юм уу бүү мэд.
DR. PRADHAN · 2023/01/24
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2023/01/24
uilchilgee gj hog bolsoo uneheer
zochin · 2023/01/24
сүүлийн үед үнэхээр үйлчилгээндээ анхаарах хэрэгтэй шүү, интернэт байнга тасардаг болсон, хурд нь бүр яст мэлхий шиг болсон
Fabien · 2023/01/23