"Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хоёр дахь шатанд 862 хүн оролцуулахаар сонгожээ
2023/02/09
"Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хоёр дахь шат буюу "Зөвлөлдөх уулзалт"-ыг энэ сарын 14, 15-нд төрийн ордонд зохион байгуулахаар товложээ.
Уг уулзалтад эхний шатны судалгаанд хамрагдсан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1,570 иргэнээс тохиолдлын зарчмаар 862 иргэнийг сонгон "Зөвлөлдөх уулзалт"-ыг оролцуулах юм байна.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.8-д Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна гэж заасан байдаг.
"Зөвлөлдөх уулзалт"-ын дараа ҮСХ-ноос анхдугаар шатны санал асуулгын дүнг нэгтгэж, санал дүгнэлт бүхий тайланг Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлэх учиртай. Тухайн тайланд үндэслэж, зөвлөлөөс УИХ-д зөвлөмжөө хүргүүлэх юм.
Үлмэдэх · 2023/02/11
МАН-ы ээлжит молиго. Санамсаргүй сонгосон гэж хэлээд аялдан дагагчдаа, өөрөөр хэлбэл намынхаа шүтэгч хэдэн хүнээ оруулж байгаа даа. Тэр зөвшилцөгчдийг нь гишүүнчлэл, эрхэлсэн ажил, садан сүлбээгээр нь ялгаад үнэлбэл сонин дүр зураг гарах байх аа.