ХҮҮХДИЙН МӨНГӨТЭЙ ХОБООТОЙ АСУУДЛААР ЭЭЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ. 

Иргэн А.Дөлгөөн: Бид зөвхөн бэлэн мөнгөний араас яваагүй. Хүүхдийн 100 мянган төгрөг аваад цагаан сард зарцуулах гээд байгаа зүйл биш. Ээжүүдийн төлөөллөөс өдөр бүр чат ирж байна. Сувилагч хийдэг, төрийн албанд ажилладаг гэтэл хүүхдийн мөнгөнөөс хассан байна гэх мэтчилэн... 

Хамгийн гол асуудалтай зүйл нь шинэчлэгдсэн мэдээллийн дагуу тухайн аргачлал дээр өрхийн мэдээллийн зөрүүтэй байдал бий болсон гэсэн байж одоогийн байдлаар 90,8 хувьд нь хүүхдийн мөнгө олгосон байна. Гэтэл өөрийнх нь хоёр хүүхэд нь тусдаа өрх зарлаад 18 нас хүрээгүй охин хоёр дүүгийнхээ ээж нь болоод мөнгө авсан байна. Энэ зорилот бүлэг үү? Тооцооллын аргачллын алдаа юу гэдэг асуудал гарч ирж байна. Халамж нь хүрэх ёстой хүндээ хүрээгүй, энэ бол том алдаа. Ийм алдаатай мэдээлэл байгаад байхад мөнгөө үргэлжлүүлэн олгосоор л байна. 9 хувийг алгачлан барин өгсөн мөнгөө хүрэх ёстой хүмүүст хүргэхгүй байна. 

Миний ард байгаа 4000 гаруй ээжүүдийн төлөөлөл Төрийн гурван өндөрлөгт захидал хүргүүлж байгаа. Бидний өмнөх шаардлага гомдлуудад одоо хүртэл хариу ирээгүй байна. Бүх түвшинд л шаардлага хүргүүлж байна. Хариугаа авах гэхээр яаманд өгсөн яамнаас хариу ирнэ гэдэг л юмыг ярьдаг. Яам нь тийм мэдээлэл ирээгүй гэдэг" гэлээ.