Баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах саналыг Тээврийн Цагдаагийн Албанаас нийслэлийн Засаг даргад хүргүүлээд буй.

Энэ талаар шийдвэр гарсан эсэхийг НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад оруулах санал буцаагдсан байна. Ингэснээр Цагаан сарын баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт огт хийхгүй" гэв.

Тээврийн Цагдаагийн Албанаас хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргаад байсан юм.