Зарим их, дээд сургууль битүүн болон шинийн 4-нд цахимаар хичээллэнэ
2023/02/13
Сар шинийн баяр ирэх долоо хоногт тохионо. Тодруулбал, ирэх даваа гарагт битүүн бөгөөд шинийн 4-н баасан гарагт таарч байгаа юм.
Тиймээс зарим сургууль тухайн өдрүүдийн хичээлийг өөр өдөр шилжүүлэх, эсвэл цахимаар хичээллэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр орон нутгийн оюутнууд гэртээ шинэлэх боломж бүрдэнэ.
Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль-ийн захиргаанаас хоёрдугаар сарын 20, 24-ний өдрийн хичээлийг цахим хэлбэрээр орохоор шийдвэрлэснээ өнөөдөр мэдэгдлээ.
МУИС-ийн тухайд дээрх өдрүүдийн лабораторийн хичээлийг дараагийн долоо хоногийнх нь амралтын өдөр нөхөх бол ШУТИС агуулгаар нь хэрхэн нөхөх төлөвлөгөө гаргахыг харьяа сургуулиуддаа үүрэг болгосон байна.