Хөгжлийн Банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 цаг хүртэл завсарлалаа.

Тодруулбал, 14 өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр татгалзал гаргаж, гарын үсэг зурсан байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн эхэнд дөрвөн өмгөөлөгчөөс хуралдааныг хойшлуулах хүсэлт ирсэн талаар хуралдаан даргалагч Сүхбаатар дүүргийн шүүгч Ж.Болдбаатар хэллээ.

Харин прокурорын зүгээс тухайн хүсэлт гаргасан өмгөөлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хойшлуулах хүсэлтдээ 17 үндэслэлийг гаргаагүй гэж үзсэн. Улмаар хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтээ гаргаад байв.

Гэтэл зарим өмгөөлөгч “Яллагдагчийн эрх эрхийг хангахгүй байна, өмгөөлөгчид эрх тэгш хуралд оролцох ёстой, ширээ сандлын хүрэлцээ муу, танхим хүйтэн” гэдэг шалтгаанаар хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, түр завсарлаад байна