Солонгос Улсад зорчих болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй монгол иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр 10 сая төгрөгөөс дээш хэмжээний мөнгө авч залилах хэрэг олширсон аж.

Иймд БНСУ-ын ЭСЯ-наас өчигдөр дараах анхааруулгыг гаргасан байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ иргэдээс визийн ямар ч хураамж шаарддаггүй. Түүнчлэн Солонгост зорчих иргэн доорх 10 төрлөөр виз мэдүүлэх боломжтой болохыг уг анхааруулгад дурдсан байна.

Визийн мэдүүлэгт дараах байгууллагууд зөвхөн үйлчилгээний хураамж авдаг болно.

A.Passport Express International. 

Байршил: Хан-Уул дүүрэг 1-р хороо, DHL байр 3-р давхар

Утасны дугаар : (976)7777-0152

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

B.Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Мөнх Даатал, 3-р давхар

Утасны дугаар : (976) 7012-4909

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

C.Hang-Mong Law

Байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, S-Mart Centre 601 тоот

Утасны дугаар : (976) 9800-3005,3007

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

D.Chinggis Global

Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот

Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

E.Mongol Namshin

Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга

Утасны дугаар: (976) 7014-3332

Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00~18:00

F.GH&F

Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот (Хорооллын Номин их дэлгүүрийн ард)

Утасны дугаар: (976) 7722-7700, (976) 7722-7744

Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00~18:00

G.Mongol News

Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)

Утасны дугаар : (976)11-31-8988

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

H.TECKM

Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот

Утасны дугаар : (976)7015-8288

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

I. Bambai Security Service(‘18.7.27~)

Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга

Утасны дугаар : 7000-9696, 7000-4949

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

J. Dido(‘18.7.27~)

Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар

Утасны дугаар : 7763-0000(Зөвлөгөө)

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)

Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар

Утасны дугаар : 7766-8888

Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~16:30

Вэб хуудас : www.visaforkorea.mn

Хууль бус виз зуучлагчид хандаж хохирсон тохиолдолд Монгол Улсын ЦЕГ болон холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэхийн зэрэгцээ ЭСЯ-д ч мөн мэдэгдэх шаардлагатай аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг