XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагт эхэлнэ.

Уг барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, улсын арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдана. 

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр эхэлж, хоёрдугаар сарын 20-ны 14:00 цагт гурвын даваанаас үргэлжилнэ гэдгийг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ