Зарим мэдээллийн сайтад "З.Дашдавааг ЦЕГ-ын даргаар, Ж.Болдыг БНСУ-д суух консулаар, Р.Чингисийг АТГ-ын даргаар томилж магадгүй байна" гэсэн гарчигтай мэдээлэл гарчээ.

АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилдог, мөн Цагдаагийн Ерөнхий Газрын даргыг Ерөнхий сайдын санал болгож Засгийн газар томилж, чөлөөлдөг.

Өөрөөр хэлбэл дээрх томилгоор МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ хийнэ гэсэн үг.

 

Тэгвэл баттай эх сурвалжийн өгүүлж буйгаар энэ мэдээлэл нь ямар ч эх үндэсгүй худал мэдээлэл бөгөөд ийм томилгоо хийгдэх эсэх тухай ямар ч яриа Засгийн Газрын ба МАН-ын удирдлагын түвшинд өрнөөгүй аж.

 

Харин ч авилга хээл хахуультай тэмцэж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар АТГ-ын дарга З.Дашдавааг үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэн, өөрсөдтэй нь маш сайн гар нийлэн ажиллаж буй гэж үзэн эхлүүлсэн ажлыг нь дуусгах бодолтой болохыг эх сурвалж өгүүлж байна. Засгийн Газрын зарласан "Таван Ш" ажиллагаанд ч АТГ ба түүний дарга З.Дашдаваагийн үүрэг оролцоо их тул энэхүү худал мэдээллийг авилга хээл хахуульд холбогдсон этгээдүүдийн зүгээс гаргасан байж болзошгүй юм.

 

Дашрамд дурьдахад АТГ 2020 онд 35 тэрбум, 2021 онд 96 тэрбум, 2022 оны эхний 9 сард 2.4 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлүүлсэн нь сүүлийн гурван жилд тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлт болоод буй билээ.