"Амьдрал хайраар гоёдог", "Хоймор сайхан нутагтаа", "Монголоо санасан сэтгэл" зэрэг дуугаараа нийтийн дууны урлагт шинэ өнгө аяс болон гарч ирсэн залуу дуучин бол Я.Гэрэлчулуун.

Тэрбээр Хөвсгөл аймгийн Шинэ Идэр суманд төрсөн. СУИС-ийн Эстрадын дуу дуулаачийн ангийг МУГЖ Д.Ганхуяг, Ардын жүжигчин И.Мөнхшүр нарын удирдлага дор 2009 онд онц дүнтэй төгссөн гэдэг. Сургуулиа төгсөөд найзуудтайгаа хамтран "Үйлст цаг" компани байгуулж, ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиад завгүй яваа.  Мөн Европын орнуудаар аялан тоглолтоор яваад ирсэн аж.

Тэгвэл дуучин залуу өнөөдөр өөрийн цахим хуудаснаа анх удаа хайртынхаа зургийг олон нийтэд дэлгэлээ. Энэхүү  “Насны минь хань, нандин сэтгэлийн уяа” хэмээн тодотгон бичжээ.

Д.Ана