Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ ямар зохицуулалттай явах талаар Нийтийн Тээврийн Газраас тодрууллаа. 

Баярын өдрүүдэд энгийн хуваарийн дагуу 07:00-22:00 цагийн хооронд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ гэдгийг тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Т.Үүрийнсолонго хэлэв. 

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд нийт 723 тээврийн хэрэгсэл 106 чиглэлд явна. Маргаашаас буюу хоёрдугаар сарын 21-нээс Шинэ Яармаг, Таван шар, Сонсголон руу шинэ чиглэлд автобус явж эхэлнэ.

Энэ нь Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа II болон Шинэ Яармаг хороолол орчмын иргэдийн эрэлтийг хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм" гэлээ.