Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уулыг зорих иргэдийн тоо нэмэгддэг.

Тодруулбал, сар шинийн өдрүүдэд дунджаар 5,000 гаруй тээврийн хэрэгслээр 20,000-30,000 гаруй иргэн зорин очдог байна.

Цагдаагийн байгууллагаас эдгээр өдөр цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм. Мөн орон нутагт зорчиж буй иргэдийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат замыг сонгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг зөвлөв.

ВИДЕО: