Баасан гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилнэ
2023/02/23
Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлээгүй билээ.
Сар шинийн баярын өмнөхөн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсээс дээрх мэдээллийг албан ёсоор гаргаж байв.
Тэгвэл маргаашаас буюу 24-ний өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэх ажээ. Ингэснээр замаар зорчих хуучин зохицуулалт хэвийн горимоор үргэлжлэх юм.