Говьсүмбэр аймгийн зах, худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч 20 мянгатын дэвсгэрт гарчээ.

Тухайн дэвсгэртийг банк зузаатгал хийхдээ хийсэн эсвэл иргэн орлогодохдоо оруулсан нь одоогоор тодорхойгүй байна.

Банкны бэлэн мөнгөний машин хуурамч мөнгөн дэвсгэртийг таних учиртай. Гэвч Хаан банкны бэлэн мөнгөний машинууд хуурамч мөнгөн дэвсгэртийг таньдаггүй нь ингэж илэрч, банкны аюулгүй байдал хангалтгүй байгааг харууллаа.