ОХУ-ын иргэн, Халимагийн сөрөг хүчний төлөөлөгч Б.Баатар (Боромангнаев Батыр Батырович) Хөшигийн хөндий дэх Чингис хаан нисэх онгоцны буудалд саатаад байсан. Тэрбээр ОХУ-аас дүрвэж, Монгол Улсад ирсэн ч паспортны хугацаа дууссан шалтгаанаар манай улс руу нэвтрэх боломжгүй, онгоцны буудалд байрлаж байв.

Тэгвэл ОХУ-ын иргэн Б.Баатар өнөөдөр Монголоос явжээ. Гэхдээ түүнийг ОХУ болон Казахстан улс руу буцаагаагүй. Өөрөө нууцлахыг хүссэн учраас хаашаа явсныг нь хэлэх боломжгүй гэсэн мэдээллийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өглөө. Мөн олон улсын конвенцид хүлээсэн үүргийн дагуу түүнд бүх талын тусламж үзүүлж байсныг Гадаад харилцааны сайд хэлж байна.

Бидний эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өнөөдөр өглөө Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцонд суужээ