“Монгол орон даяар музейн нээлттэй өдрүүд” өчигдөр эхэлсэн бөгөөд эхний өдөр нийт 8,540 хүн музей үзжээ. Иргэдэд орон нутгийн 23, харьяа 10 музей үнэгүй үйлчилж байгаа юм.

Нээлттэй өдрийн эхний өдөр:

  • Том хүн 5,251
  • Хүүхэд 3,269
  • Тусгай хэрэгцээт 20 иргэн музей үзсэн байна.

Нээлттэй өдрүүдээр "Чингис хаан" музей зөвхөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд л үнэгүй үйлчилнэ гэдгээ өчигдөр мэдэгдэж байв.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн том хүнийг 30,000 төгрөгөөр музей үзүүлэх журмаа өөрчилж, бүх иргэнд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.

Тус музейд өчигдөр 2,007 иргэн үйлчлүүлсний 30 хувь нь хүүхдүүд байжээ.