"Монгол орон даяар музейн нээлттэй өдрүүд"-ийн хүрээнд “Чингис хаан" музей өнөөдрөөс эхлэн Даваа гараг хүртэл бүх иргэнд үнэгүй үйлчлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан музейг үзэх гэсэн иргэд урт дараалал үүсгэжээ.  

Энэ талаар тус музейн хэвлэлийн ажилтан Ж.Баярхүүгээс тодруулахад "Ачаалал их байгаа учир бүх ажилтан танхимд ажиллаж байна. Харгалзах хүнгүй хүүхдийг буцааж байна гэсэн нь ташаа мэдээлэл. 

10 хүүхдийг нэг тайлбарлагч харгалзан үзмэрийг танилцуулж байна. Үүнээс шалтгаалж ачаалал нэмэгдсэн бөгөөд иргэдийн тав тух, үзмэрийн аюулгүй байдалтай холбоотой юм. Жишээлбэл, нэг хүүхэд буган чулуун хөшөөг цохисон тохиолдол гарсан" гэв. 

Музейгээр үйлчлүүлэхийг хүссэн иргэд 09:00-16:00 цагийн хооронд зочлох боломжтой.

Тус музейд өчигдөр 2,007 иргэн үйлчлүүлсний 30 хувь нь хүүхдүүд байжээ.