Тус мэдээлэл нь Содон хорооллын оршин суугчаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 22 цаг 13 минутад “Айлд согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Дуудлага, мэдээллийг шалгахад бага насны хүүхэд тоглож байсан тул бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар зөвлөгөө өгч, бусдын амгалан тайван байдал алдагдуулах үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд торгох шийтгэл оногдуулахаар заасан байдаг талаар тайлбарлаж, тухайн айлд арга хэмжээ аваагүй болно.

Иймд иргэд та бүхэн мэдээллийн эх сурвалжийг нягталж, төөрөгдүүлсэн мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөж байна.