Хог, жорлон, бохирдлын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгчээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Хогоо цэвэрлэх, тоос шороо, нүхэн жорлонгоос салах, боловсон ариун цэврийн байгууламжтай болох, орон нутагт зам зуурын буудаллах цэгүүдийг яаралтай байгуулах, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, газрыг олгох шийдвэрүүд аялал, жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооноос гарсан. Энэ дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлсэн.

Орон нутгийн бохирдолтой холбоотой асуудлыг өчигдөр УОК-ын хурлаар хэлэлцлээ. Өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалан жалганд үхсэн малын сэг зэм маш их байгааг цэвэрлэх даалгаврыг холбогдох албаныханд өгсөн.

Энэхүү ажлын гүйцэтгэлд хяналт тавина.

БОАЖЯ хөрс болон усны бохирдлын асуудлыг хариуцаж байна. Гуравдугаар сарын 15-наас УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхээр нүүрсэн янданг гадагшаа гаргахыг хориглох жагсаалтад оруулах асуудлыг шийднэ" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав.