Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан Туулай жилийн сар шинийн баярт зориулсан “ТӨВ ТҮМНИЙ ЗОЛГОЛТ” 2023 оны 03 дугаар сарын 05-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.

Төв аймгийн сум бүрийн алдартнууд цугларч, зон олноороо нэгдсэн золголт хийсэн томоохон арга хэмжээ болсон билээ. Энэ үеэр Төв аймгийн алдар суут эрхмүүд цугларснаас гадна үндэсний ёс уламжлал болсон бөхийн барилдаан болж хүчит 256 бөх барилдсан юм.

Тус арга хэмжээг Дүнжингарав дэвжээнээс зохион байгуулсан бөгөөд Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулагчаар оролцжээ.

Тус үйл ажиллагааг Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХолбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Манлай уяач, Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний Тэргүүн, Хөлбөмбөгийн Дээд лигийн Төв Азарганууд багийн эзэн, Монгол Группын Ерөнхий захирал Баасансүрэнгийн НЯМЖАВ  санаачлан зохион байгуулж санхүүжүүлсэн байна.

Энэ арга хэмжээний үеэр Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХолбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Манлай уяач, Баасансүрэнгийн НЯМЖАВ нутгийн олондоо өөрийн хурдан хүлэг болох БОГД ХЭЭР азарганы хишиг хувь түгээжээ.

Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдааны түрүү магнай болсон Богд хээр азарга нь Шигшмэл морьдын ИХ ХУРД 8,9 уралдааны түрүү, бүсийн наадамд хоёр удаа айрагдаж байсан өнөө цагийн эгэлгүй хурдан буяны нэг гэдгээр нь олон түмэн сайн мэдэх билээ.