“Мэдээлэл технологийн үндэсний парк” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар Жаргалсайханы Золзаяа томилогджээ. Ж.Золзаяа нь бизнесийн менежментийн магистр. Монголын гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг бөгөөд оюуны баялаг бүтээгч инновац, технологийн салбарт ажилласан туршлагатай юм.

Сүүлийн жилүүдэд гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр бизнесүүдийг бойжуулах, зөвлөх, хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна шийдвэр гаргах түвшинд салбарын дуу хоолой болон амжилттай ажилласан. Тэрээр мэдээллийн технологийн салбарын анхны эмэгтэй захирал болж байна.

Ажлын туршлага: Стартап Маркетинг Спэйс ХХК Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК Хараат бус ТУЗ-ийн гишүүн Улаанбаатар Хотын Худалдааны Танхим Удирдах Зөвлөлийн гишүүн УИХ-ын Инновац, Цахим Бодлогын Байнгын Хороо Орон тооны бус зөвлөх “Seedstars” Олон Улсын Байгууллага Монгол Улс дахь албан ёсны Төлөөлөгч Энтрепренеруудын Дриймерс ТББ Тэргүүн Монголын Үндэсний Маркетингийн Холбоо ТББ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Хүүхэд Залуучуудын Оюуны Хөгжлийг Дэмжих Шинэ алхам ТББ Тэргүүн