"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжинг өнгөрсөн сараас эхлэн цагдан хориод буй. Түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр прокурорын саналыг хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан болохыг эх сурвалж мэдээлэв.

Тэрбээр "Хэрэг шалгагдаж байх хугацаанд намайг хөндлөнгөөс нөлөөлж, оргон зайлж магадгүй гэдэг үндэслэлээр 30 хоног цагдан хорьж байна" хэмээн гомдол гаргасан ч шүүх хурал нь хойшлогдоод байгаа билээ.