Швейцарын агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэдэг IQAir компани дэлхийн улс орнууд, хотуудын агаарын чанарыг 2022 оны байдлаар үнэлснээ өчигдөр танилцуулжээ.

Ингэхдээ тухайн улс, хотуудын агаар дахь PM2.5 тоосонцрын нягтралыг жилийн дунджаар нь харьцуулсан байна.

2022 онд Монгол улс агаарын бохирдлоор дэлхийн 131 улс, бүс нутгаас 28 дугаарт эрэмбэлэгдсэн бол Улаанбаатар хот 7,323 хотоос 464 дүгээрт эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл хамрагдсан улсуудын 80 орчим хувь нь Монголоос, хотуудын 94 орчим хувь нь Улаанбаатараас илүү цэвэр агаартай байна.

зураг

 

Аль алиных нь хувьд агаарын бохирдол сүүлийн таван жилийн хугацаанд буурсан ч харьцангуй өндөр хэвээр байгаа нь эндээс харагджээ. 

зураг

 

 

2022 онд агаарын бохирдол хамгийн өндөр байсан 10 улсыг жагсаавал:

  1. Чад
  2. Ирак
  3. Пакистан
  4. Бахрейн
  5. Бангладеш
  6. Буркина Фасо
  7. Кувейт
  8. Энэтхэг
  9. Египет
  10. Тажикистан

 

2022 онд агаарын бохирдол хамгийн бага байсан 10 улс, бүс нутаг:

  1. Гуам
  2. Францын Полинез
  3. АНУ-ын Виржиний арлууд
  4. Бермуд
  5. Бонэйр
  6. Исланд
  7. Шинэ Каледони
  8. Гренада
  9. Австрали
  10. Пуэрто Рико

 

2022 онд агаарын бохирдлоор тэргүүлсэн дэлхийн 10 хот:

  1. Пакистаны Лахор
  2. Хятадын Хотан
  3. Энэтхэгийн Бхивади
  4. Энэтхэгийн Дели
  5. Пакистаны Пешавар
  6. Энэтхэгийн Дарбанга
  7. Энэтхэгийн Асопур
  8. Чадын Нджамена
  9. Энэтхэгийн Шинэ Дели
  10. Энэтхэгийн Патна

 

2022 онд агаарын бохирдол хамгийн бага байсан дэлхийн 10 хот:

  1. АНУ-ын Арк Кэйп
  2. Индонезын Кута
  3. АНУ-ын Роаноке Рапидс
  4. АНУ-ын Уилсон
  5. АНУ-ын Кастровилл
  6. Өмнөд Африкийн Оудтшурн
  7. АНУ-ын Педмонт
  8. АНУ-ын Серено дел Мар
  9. Энэтхэгийн Таракесвар
  10. АНУ-ын Тэрривилл

 

Бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцах боломжтой.