"Өнөөдөр" сонины 2015 оны нэгдүгээр сарын 21-ний дугаарт "Хөх сав устгах "дайн" эхэллэ гэсэн гарчигтай нэгэн нийтлэл хэвлэгдсэн юм.

"Хөх сав хорт хавдар үүсгэхээс гадна ургийн гажгийн үндсэн шалтгаан болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Зөвхөн зүрхний төрөлхийн гажгийг аваад үзэхэд Монголд мэндэлж буй 100 хүүхэд тутмын 1.8 хувь нь ийм эмгэгтэй төрдөг. Цаашлаад цул эрхтний хөгжил дутуу, аль нэг сүв нь битүү, хамар, тагнай нь цоорхой зэрэг гажигтай төрсөн хүүхэд бүрийг алийн болгон агаарын бохирдолтой холбон тайлбарлах билээ.

 

Хуванцар савыг хүнсний хэрэглээнд ашиглахыг яаралтай зогсоохгүй бол монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлж, аажимдаа бид бүгдээрээ хавдраар хорвоогоос хальж мэдэх юм.

 

Гэхдээ хонгилын үзүүр дэх гэрэл Хараахан унтарчихаагүй байгаа юм байна. СYY үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Заша өвс төв" ТББ-ынхан шинэ оны өмнөөс хөх савыг хэрэглээнээс хасуулах чиглэлээр хөлөө хүрэх газраа хүртэл хөөцөлдөж яваа аж гэж уг нийтлэлд дурдаад, хүнсний зориулалтын бус хуванцар савны ашиглалтын хор, улмаар түүнийг хориглох ёстойг онцолсон билээ. Иргэдийн өдөр тутмын ахуйн хэрэглээнд өргөн ашигладаг, хүнсний зориулалтын бус, химийн бодис хадгалдаг хуванцар савнуудыг нийтэд нь "Хөх" хэмээн тодотгоод буй билээ. Сонины дээрх нийтлэл олон нийтэд хүрснээс хойш хэдийн ес дэх жилийнхээ нүүрийг үзээд байна. Хуванцарт агуулагддаг онц аюултай химийн бодис, хүнд металл, нэгдлүүдээр бохирдсон хөх сав монгол хүний эрүүл мэндэд заналхийлж, төсөөлшгүй их хор хөнөөл учруулж болохыг "Өнөөдөр" сонин тухайн үедээ иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлж чадсанд уг нийтлэлийн ач холбогдол, үнэ цэн орших бөгөөд тус сонины хамт олонд талархлаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Хамгийн цөөн хүн амтай улсын нэг болох Монгол хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж буй. Ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт бусад улсаас 9-102 дахин өндөр байна. Бусад оронд нэн ховор тохиолддог, бага насны хүүхдийн хавдрын шинэ тохиолдол ихсэх болов.

 

1998 оноос хойших 18 жилийн хугацаанд ургийн гажигтай төрсөн хүүхдийн тоо дөрөн дахин нэмэгдсэн байдаг. АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн 2017 оны "Global burden of disease" тайланд Монгол Улсын 100000 хүнд ногдох хорт хавдрын нас баралт 272.1 болж, дэлхийд тэргүүлсэн тухай анхааруулсан байдаг. Мөн онд Английн "Guard- ian" сонин "Монголын элэгний хорт хавдрын хямрал: Өөр ямар ч улсад ийм асуудал байдаг гүй" гэж онцлон бичсэн юм.

 

Үүнээс хойш таван жилийн дараа Монголын төр дээрх өвчлөл хоол хүнснээс үүдэлтэйг "ухаарч", Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 13-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний 1 хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэхдээ "Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний тархалт ихэслээ. Энэ нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд харанга дэлдэж байна" гэсэн юм. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийг гамшигт хүргэж буй дээрх өвчлөлийн гол шалтгаан, эх үүсвэр нь зөвхөн чанаргүй хоол хүнс гэж дүгнэх нь өрөөсгөл. Үүнээс илүү химийн бодист бохирдсон хүнсний олон арван жилийн хэрэглээ нөгөөлж байна.

 

Тухайлбал, манай улсын иргэд, айл өрхүүдийн дийлэнх нь онц аюултай химийн бодис, нэгдэл, хүнд металл ихээр агуулдаг, барилгын будаг хадгалдаг хуванцар саванд саалиа саан, тараг бүрж байна. Мөн эмульс, тосол зэрэг техникийн шингэний саваар сүүгээ зөөх, химийн хүчил, шүлт, уусгагч, ургамал хамгааллын бодис хадгалах зориулалттай, 100-200 литрийн багтаамжтай хуванцар саванд ундны ус, айргаа олон хоногоор хадгалж, тээвэрлэж буй.

 

Түүнчлэн буцалж буй цай, хөөрүүлсэн сүүг хуванцар шанагаар хутгах зэрэг байж болшгүй эрсдэлтэй хэрэглээг хэвшил болгоод 40 гаруй жилийн нүүр үзлээ. Үүний уршгаар иргэд химийн бодис, хүнд металл, нэгдлүүдийн сөрөг нөлөөнд өдөр тутам санамсаргүй хордон, улмаар архаг, гүн хордлогод нэрвэгдэж, түүнээс үүдэлтэй хорт хавдар, чихрийн шижин, ургийн гажиг зэрэг олон аюултай өвчин хүн амын дунд газар аван, нийгмийн эрүүл мэндийг гамшигт хүргэх нөхцөл бүрдүүлсэн байдаг. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2008 оны судалгаагаар "Тосны канистр болон том цэнхэр хуванцар саванд хадгалсан ундны усан дахь хар тугалгын шилжилт ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ, үндэсний стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1600-6900 дахин их байгааг тогтоосон" гэж дүгнэжээ. Ургийн хөгжил, хүүхдийн тархины хөгжлийг саатуулах, мэдрэлийн болон хүний бүх эрхтэн тогтолцоонд ихээхэн сөрөг Үр дагавартай, олон улсад "мэдрэлийн хор" гэж нэрлэдэг хүнд металл хар тугалга, элэг, бөөр, зүрх, судасны үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй, хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч гэж ДЭМБ-аас тодорхойлсон формальдегидээр бохирдсон хоол хүнсийг монголчууд бид олон жилийн турш хэрэглэж ирснийг энэ судалгаа нотолно.

 

Иргэдийн өргөн ашигладаг, техникийн болон химийн бүтээгдэхүүн хадгалах зориу лалттай төрөл бүрийн хуванцар саванд формальдегид, хар тугалгаас гадна хүний дотоод шүүрлийг тасалдуулах, бодисын солилцоо алдагдуулах, дархлааны болон нөхөн үржихүйн тогтолцоог гэмтээх, хорт хавдраар өвчлүүлэх аюултай 100 гаруй химийн бодис, хүнд металл, нэгдэл агуулагддаг.

 

Жишээ нь, олон улсад "нөхөн үржихүйн эрхтнийг хордуулагч, бамбай булчирхайн дааврын замыг хаагч" гэж тодорхойлдог, Европын Холбооноос "дээд зэргийн анхаарал хандуулбал зохих химийн бодисын жагсаалт"-д оруулсан фталат, бисфенол А.Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокхолмын конвенцын жагсаалтад бүртгэсэн, "бодисын солилцоог алдагдуулагч" хэмээдэг Перфторжуулсан нэгдлүүд, хэт ягаан туяаны тогтворжуулагч, олон төрлийн хорт хавдар үүсгэгч диоксин, алкилфенол, хүнд металл кадьми зэрэг нь хуванцар саванд агуулагддаг. Эдгээр нь хоол хүнсээр дамжин хүний биед нэгэн зэрэг орж, хавсарсан нөлөө үзүүлдгээрээ илүү хор хөнөөлтэй. Хуванцар саван дахь эдгээр бодис нийт хүн төрөлхтөнд заналхийлж байгааг дэл хийн тэргүүлэх тархвар судлаачдын нэг, АНУ-ын эрдэмтэн, доктор Шанна Х.Свон тэргүүтэй IPEN сүлжээ, "Endocrine society" олон улсын байгууллагын судлаачид онцолсон байдаг.

 

Мөн олон улсад нэрд гарсан, Японы эрдэмтэн Ёшнаки Омoра бүх төрлийн хорт хавдрын эсэд мөнгөн ус байдгийг баталсан. Улмаар хавдрын эмчилгээ Үр дүнд төдийлөн хүрдэггүй нь мөнгөн усыг багасгах арга хэрэглэдэггүйтэй холбоотой гэж баталсан байдаг.

 

Гэтэл манай улсад сүүлийн 40 гаруй жилд хүнсний сав, баглаа боодлын хангамж, нийлүүлэлт зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж, урсгалаараа явж ирэв. Үүний зэрэгцээ иргэдийн дунд дээрх хуванцар савны сөрөг нөлөө, эрсдэл, аюулын талаарх мэдээлэл хомс, мэдлэг дутмаг байв. Үнэ хямд, олдоц ихтэй, ашиглахад бат бөх, эдэлгээ сайтай, сөрөг нөлөө нь тэр даруйдаа илэрдэггүй, удаан хугацаанд буюу 10-15 жилийн дараа хорт хавдрын эх сурвалж болдог талаарх нотолгоо байгаагүй зэргээс шалтгаалан эдгээр сав иргэдийн ахуйн хэрэглээнд өргөн тархсан юм. Өнгөрсөн хугацаанд дээрх хуванцар савны тоо ойролцоогоор 90 дахин нэмэгдэж, 4.5 сая орчимд хүрсэн. Энэхүү хяналтгүй, удаан хугацааны хэрэглээ нь иргэдийг онц аюултай химийн бодисын архаг хордлогод нэрвэгдэх шалтгаан болж, хүн амын эрүүл мэндэд эрсдэл дагууллаа. Үүнээс үүдэлтэй элэг, ходоод, умайн хүзүү, хөхний хорт хавдар, ургийн гажиг эрс ихсэв. Түүгээр ч зогсохгүй химийн архаг гүн хордлого хүн амын удмын санд нөлөөлж, бага насны хүүхдийн хорт хавдар, ургийн гажиг сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.

 

Орон даяар зохион байгуулж буй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт долоон сарын хугацаанд 801 765 иргэн хамрагдаж, өвчлөлийн 460 000 орчим тохиолдол бүртгэгдлээ. Үүний 60.7 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны, 8.7 хувь нь Дотоод шүүрлийн эмгэгтэй болох нь тогтоогдов. Шинжилгээнд хамрагдсан нийт иргэний 39.8 хувь буюу 319240 хүн дээрх хоёр төрлийн өвчин, эмгэгтэй байна.

 

Түүнчлэн НҮБ-ын Монгол Улс дахь ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа "Монгол Улсын дөрвөн хүн тутмын нэгийн хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоол хүнснээс үүдэлтэй өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Монгол Улс эрт нас баралтын түвшнээр орлого багатай орнуудын дунд хоёрдугаарт жагсдаг" гэсэн нь дээрх судалгааны дүнтэй ойролцоо түвшин юм. Эдгээр үзүүлэлт манай улсын хүнсний аюулгүй байдал маш ноцтой хэмжээнд алдагдсаныг, тэр дундаа химийн бохирдолтой хоол хүнсний байнгын хэрэглээ, архаг, гүн хордлого хүн амын эрүүл мэндэд аюул учруулж буйг давхар нотолж буй. Манай ТББ-аас ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч асан, доктор Су Нюунт Уд Хандсанаар Хордлого судлал, эрдэм шинжилгээний нийгэмлэг 2015 онд хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар савны хэрэглээг тандах зорилгоор гурван аймаг, Улаанбаатарын 297 өрхийг хамруулан судалгаа явуулж байв.

 

Уг судалгаагаар нийт өрхийн 90 хувь нь хуванцар сав хэрэглэдгийг тогтоосон. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай, зориулалтын бус хуванцар сав 3-4-ийг ашигладаг гэж дүгнэсэн юм.

 

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны "Аян зохион байгуулсан тухай" илтгэх хуудсанд "Нийслэлийн Баянгол дүүргийн 11 хорооны 7927 өрх 2019 оны наймдугаар сарын байдлаар хүнсний зориулалтын бус 29116 хуванцар сав хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Нэг өрх ус, хүнс хадгалах, тээвэрлэхэд зориулж, химийн бодис, барилга, машин механизмын тослох материалын хуванцар сав 3.4 ширхгийг ашиглаж байна" хэмээн дурджээ. Гэвч манай улсын эрүүл мэндийн салбарын зарим бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, салбарын сайд нар улс орныхоо иргэдийн аюултай хэрэглээг үл хэрэгсэн "Дэлхийн чиг хандлагын нэгэн адил манай улсад ч хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж байна. Ойрын 20-30 жилд улам өсөх тооцоолол бий" гэж хийрхэн, алдаатай бодлого баримталж, хорт хавдар нэмэгдэх нөхцөл бүрдүүлсээр. Мөн тэд "Манай улсад согтууруулах ундааны хэрэглээ өндөр, 2025 он гэхэд жилд хорт хавдрын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх тооцоололтой байна. Ургийн гажиг, бага насны хүүхдийн хорт хавдрын 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй. Маш олон хүчин зүйлээс шалтгаалж хорт хавдар нэмэгдсэн" гэж тайлбарладаг. Энэ бүгд нь дээр дурдсанчлан улс орныхоо өнөөгийн байдлыг судалж мэдээгүй, мэдэхийг ч хүсдэггүй, өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн талаар үнэн зөв, бодитой дүгнэлт хийдэггүйтэй холбоотой. Энэ байдал нь химийн архаг хордлогоос үүдэлтэй олон аюулт өвчин хүн амын дунд нэмэгдэх, даамжрах нөхцөл бүрдүүлэх эрсдэлтэй.

 

Хуванцар саванд ихээр агуулагдаж, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг зарим бодисын талаар тодруулья. Дээр дурдсан фталат нь хуванцрын уян хатан байдлыг үүсгэх, бат бөх чанарыг сайжруулахад өргөн хэрэглэдэг химийн нэмэлт. Энэ бодист хордох нь нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, бамбайн булчирхайн үйл ажиллагаанд сөрөг нөлөө учруулахаас гадна эр, эм бэлгийн дааврын хэмжээ багасах, үр зулбах, үр тогтоох чадвар буурах, цус багадах, цэвэршилт эрт явагдах эрсдэлтэй.

 

Эл бодисын хордлого инсулинд тэсвэртэй. Өөрөөр хэлбэл, хүний бие инсулинд хариу үйлдэл үзүүлэхээ больж, цуснаас глюкоз авч чадахгүйд хүрдэг. Улмаар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж, чихрийн шижин үүсгэдэг аж. Бодисын солилцоог алдагдуулагч гэж нэрлэдэг перфторжуулсан нэгдлүүдийг ус үл нэвтрэх, толбо тогтдоггүй хувцас, хүнсний скоч, боодол, тослох материал, гал унтраах хөөс, үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэдэг. Уг бодист хордсоноор хүний бодисын солилцоо алдагдаж, Дархлалын тогтолцоо, элэг, бамбай булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хуванцрыг халаах, дахин боловсруулахад үүсдэг Диоксин нь хуний дархлааны тогтолцоог гэмтээх, бамбай булчирхайн үйл ажиллагааг тасалдуулах, олон төрлийн хорт хавдрын эх үүсвэр болдог. Эдгээрээс гадна хуванцарт агуулагддаг 100 гаруй химийн бодис, нэгдлүүдийн хавсарсан нөлөө илүү их хор хөнөөлтэй, онцгой аюултайг эрдэмтэд анхааруулсныг энд дахин дурдья.

 

АНУ-ын эрдэмтэн, доктор Шанна Х.Свон тэргүүтэй IPEN сүлжээ байгууллагын эрдэм- тэд "Хуванцар дахь химийн хорт бодисууд хүний эрүүл мэнд, нөхөн үржихүйд заналхийлж аюулын харанга дэлдэж байна" гэж тодорхойлсон байдаг.

 

Мон олон улсын "Endocrine society" байгууллага "Хуванцар хүний эрүүл мэндэд аюул учруулж байна. Дотоод шүүрлийн тогтолцоог тасалдуулдаг химийн бодисууд нь хорт хавдар, чихрийн шижин, нөхөн үржихүйн эмгэг, хөгжиж буй ураг, хүүхдийн мэдрэлийн эмгэгийг үүсгэдэг" гэж дүгнэжээ. АНУ-ын цөмийн физикч, эрдэмтэн Жорж Анкар "Хүний биед орсон химийн бодисууд хавдар үүсэх хэмжээний болж хуримтлагдахад 1960-1970-аад онд 30 жил шаардагддаг байсан. Харин 1990-ээд оноос 10-15 жилийн хугацаанд хуримтлагдан, хорт хавдар үүсгэдгийг, мөн хүүхдэд эхийнх нь биед хуримтлагдсан химийн бодисууд эхсээр дамжин хавдар үүсгэдгийг тогтоосон" хэмээжээ.

 

Манай улсын эрүүл мэндийн салбарт чухал үүрэг, оролцоо бүхий судалгаа шинжилгээний мэргэшсэн байгууллага болох НЭМҮТ болон Монголын анагаах ухааны академи (МАУА)-ийн зарим судлаач дээр дурдсан эрдэмтдийн судалгааны дүгнэлт, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, амжилтыг судалж, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

 

Гэсэн ч тэд дэлхийн хэмжээний эрдэмтдийн судалгааны дүгнэлтийг үл хэрэгсэн, "Хавдар Маш олон шалтгаан, хүчин зүйлээс хамаарах бөгөөд онолын хувьд анагаах ухаанд бүрэн судлагдаагүй. Хуванцрын үлдэгдэл нь хорт хавдрыг бий болгоход нөлөөлдөг, эсэхийг тодорхойлж чадаагүй" гэж аль 70 жилийн тэртээх буюу 1953 оны АНУ-ын Калифорни дахь Беркли их сургуулийн эрдэмтдийн дүгнэлтийг үндэс болгон МАУА-ийн 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны чуулганаар мэдээлсэн. Түүнийг нь тус академийн ерөнхийлөгч тэргүүтэй нөхөд сохроор дэмжиж, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд явуулсан бичигт дүгнэлт болгон дурдсан нь хорт хавдар болон дээрх олон аюултай өвчний тархалт ихсэх үндсийг бүрдүүлж байна. Улмаар НЭМҮТ болон МАУА-ийн зарим судлаач Эдгээр өндөр нягтралтай полиэтилин савыг нэг удаагийн зориулалтаар хэрэглэхийг дэмжиж байгаа нь иргэд химийн хордлогод нэрвэгдэхэд нэрмээс болж буй хэрэг. Энэ нь судлаачдад мэдлэг, чадвар дутсаных биш, харин тэдэнд хүнлэг чанар, ёс зүй дутагдсантай холбоотой юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.1, 4.23, 8.1.2, 8.1.5. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17.2.2, 17.24 зэрэг заалтад хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний нэмэлтэд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлж тогтоох, хоол хүнснээс шалтгаалсан байнгын болон өвчлөлийн үеийн тандалт судалгаа хийж, яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж, үр дүнг нийтэд мэдээлэхийг заасан. Энэ чиг үүргээ ЭМЯ, түүний харьяа байгууллага олон жилийн турш хэрэгжүүлээгүйн уршгаар өдгөө өвчлөл газар аван, гаарч байгаа юм. Мөн ХСҮТ-ийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд элэгний хорт хавдрын анхдагч шалтгаан нь B, C, D вирусийн архаг халдвар, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэйг судалгаагаар тогтоосноо 2020 онд Үндэсний статистикийн хороонд мэдээлж, хэт нэг талыг барьсан.

 

Бас бага насны хүүхдийн хорт хавдар, ургийн гажиг нь фталат, бисфенол А зэрэг онц аюултай химийн бодисын архаг хордлоготой эхээс эхсээр дамждагийг тогтоосон дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн судалгааны дүгнэлтийг Үл хэрэгсэж буй ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйгүй байдал, бодлогын алдаа зэрэг нь өвчлөлийг өдөр хоногоор нэмэг дүүлсээр байна.

 

ЭМЯ-ны удирдлага, нөлөө бүхий зарим улстөрч хорт хавдар болон бусад олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг хэт нэг талыг барьж тайлбарлах, эсвэл олон шалтгаантай мэтээр иргэдийг төөрөгдүүлж байгааг хөхиүлэн дэмжиж, улмаар улстөржүүлж, "гал дээр тос нэмэх" болов. Энэ бүгд нь манай улсын эрүүл мэндийн салбарын бүх түвшинд ёс зүйгүй байдал газар авч, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын алдаа, завхрал туйлдаа хүрсний илрэл юм. Манай ТББ-аас 2014 онд "Хуванцаргүй Монгол" хөдөлгөөн өрнүүлж, монгол хүний хоол хүнсийг онц аюултай химийн хүнд металл, нэгдлүүд бүхий хуванцар савнаас салгах, цаашлаад химийн архаг хордлогоос ангижруулах зорилго тавин ажилласан юм. Үүний үр дүнд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар 2015 онд "Хүнсний аюулгүй сав" дэд хөтөлбөр, Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор "Сав баглаа боодол” Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоолоор баталсан "Орчны эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийн 3.7.1.4 дэх заалтыг батлуулж байв. Мөн УИХ-д хандсанаар 2015 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, 2018 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоол зэрэг холбогдох эрх зүйн зохицуулалт, шийдвэрийг төрийн шат шатны байгууллагын дэмжлэгтэйгээр батлуулсан. Гэсэн ч төр, засгийн дээрх шийдвэрүүд хэрэгжсэнгүй өдий хүрч, иргэд урьдын адил үхлийн аюултай химийн хорт бодист нэрвэгдсээр байна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог орон даяар хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг. Гэсэн ч нэгэнт иргэдийн цусанд олон жилийн турш нэвчиж, бүх эрхтэн тогтолцоог өвчлүүлэх шалтгаан болж буй химийн бодис, хүнд металлуудын хавсарсан, архаг, гүн хордлогыг таслан зогсоох, айл өрхийн хэрэглээн дэх хортой савыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, хүнсний зориулалтынхаар солих нэн тулгамдсан асуудал болж байна. Мөн хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог эрүүл мэндийн тогтолцоотой уялдуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх төрийн бодлогод эрс шинэчлэл хийх, дээр дурдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ёстой.

 

Эдгээрийг шийдвэрлэхгүй бол хавдрын 10 эмнэлэг шинээр ашиглалтад оруулаад ч нэмэргүй. Манай ТББ-аас Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж дээрх асуудлыг ҮАБЗ-оор даруй хэлэлцэж, зохих шийдвэр гаргахыг хүссэн албан бичгийг захидлын хамт хоёр дахь удаагаа хүргүүлснийг энэ ташрамд онцольё.

 

Нийгмийн эрүүл мэнд гамшгийн хэмжээнд хүрч, иргэн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй байх Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж, улс орны ундэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буйн гол шалтгаан нь Хүнсний, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн холбогдох 20-иод зүйл заалтыг удаан хугацаанд хэрэгжүүлээгүй, харин ч ноцтой зорчиж ирсний Үр дагавар юм. Монгол хүний хоол хүнсийг онц аюултай химийн бодис бүхий хуванцар савнаас салгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр эрс шинэчлэл хийх ёстой. Мөн дээр дурдсан зарим бодлого боловсруулагч болон шийдвэр гаргагчийн алдаа завхралыг залруулах, зарим албан тушаалтны хийрхлийг зогсоох зайлшгуй шаардлагатай.

 

Хуванцаргүй Монгол" хөдөлгөөнийг өрнүүлэгч "Заша өвс төв” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч

Р.Нямдорж