ГССҮТ: Гурван настай хүүгийн бие хүнд хэвээр байна
2023/03/18
Ээжийнхээ хамтран амьдагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай хүү гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэгдэн ирснээс хойш өнөөдөр 11 дэх өдрөө эмчлүүлж буй юм.
Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппараттай байгаа хүүгийн талаар зарим сайтууд “нас барсан, ухаан орсон” гэх мэтээр бичиж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гурван настай хүүгийн биеийн байдал хүнд хэвээр байна. Эмнэлгээс шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд өвчтөний эрүүл мэндийн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь цаг тухайд нь хүргэж байна. Цахим орчинд олны анхаарал татах зорилгоор худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хувь хүмүүс болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхааруулж байна хэмээн ГССҮТ-өөс өнөөдөр /2023.03.18/ мэдээлэв
ZOCHIN · 2023/03/18
MONGOL GEDEG ULS BGAA YM BOL NAAD HUUHDEE UUR ORONRUU YVUULJ AMDRUULAACHDDEE....BIDEND HEREGTEI HUU BNASHDEE... TUR ZASAG DEMII YMAND MUNGU ZARDAg bizdee....huniihee tuluu ter munguu ene huud ugchihilduu.....umhii abilgavchid aaaaaaaaa
Ухаан · 2023/03/18
Ухаан орохгүй яасан удаж байна өр өвтөгсөн хэрэг дахин бүү гараасай