Казах угсаатны Наурызын баяр өнөөдөр тохиож байна.

Наурыз гэдэг нь перси гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу шинэ өдөр гэсэн утгатай аж.

Өнөөдрийн байдлаар Казах угсаатны

  •  77 хувь нь Баян-Өлгий аймагт,
  •  9 хувь нь Улаанбаатар хотод,
  •  8.5 хувь нь Ховд аймагт,
  •  2.2 хувь нь Дархан-Уул аймагт,
  •  Үлдсэн 3.3 хувь нь бусад аймгуудад амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.