ГССҮТ Р.Гантуяа: Хүү амьсгалын аппаратаас гарсан, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа
2023/03/22
Хойд эцэгтээ зодуулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гурван настай хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Р.Гантуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хүүгийн биеийн байдал одоо харьцангуй тогтвортой болсон. Амьсгалын аппаратаас гарсан. Одоо эрчимт эмчилгээний тасагт эмийн эрчимт эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Гадаадад очиж эмчлүүлэх нь хувь хүний сонголт байдаг. Бид Монгол Улсад хийгдэх боломжтой бүх л эмчилгээг хийнэ. Амьсгалын аппаратаас гарсан гэдэг нь хүү өөрөө амьсгалах чадвартай, ухаан бүдэг байна гэсэн үг. Тархины гэмтэлд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай. Гадаад руу эмчилгээнд явж байгаа тохиолдолд манай эмнэлгээс эмч гаргаж хүргэж өгдөг” гэв.