М.Оюунчимэг: CU, GS25 сүлжээ дэлгүүр нь монопол байдал үүсгэсэн үү гэдгийг анхаарах цаг болжээ
2023/03/22
УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг худалдаа үйлчилгээний салбарын талаар байр сууриа илэрхийлж, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас асуулт асуув.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Найман нэрийн бараа болон хүнсний дэлгүүр, жижиг ресторан эрхлэгчдийн зүгээс бидний эрх ашгийг хамгаалахад төр засгийн бодлого хэрэгтэй гэдгийг хэлсээр байна. Жишээлбэл, хотын төвийн бараг бүх дүүрэгт байгаа CU, GS25 сүлжээ дэлгүүр нь жижиг бизнес эрхлэгчдийг үүдээ барихад хүргэж байгаа.
Үүнд шударга өрсөлдөөн байна уу гэх хүсэлтүүд ирж байна. Тэгэхээр бид Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-ыг энд дуудаад, үнэхээр тэнд шударга өрсөлдөөн алга уу, хэт их монопол байдал үүссэн үү гэдгийг анхаарах цаг болжээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Энэ асуудалд ШӨХТГ-аас мэдээлэл авч, нөхцөл байдал ямар байгааг тодруулж, байнгын хороон дээр мэдээлэл сонсож болно.
Нэргүй · 2023/03/23
Зах зээлийн хуулийн дагуу илүү хөгжил дэвшилтэйг нь иргэд сонгодог нөгөө нь дампуурдаг биз дээ. Монгол Улсаа интернет сүлжээ, боловсон 00-тэй болгож Улаанбаатарт хотод дэвшил хөгжил авчирч байгаа CU, GS25, сүлжээг дэмжиж байна. Гишүүд ирээдүйгээ харж улс орноо хөгжүүлэх талаар бодлоготой алсын хараатай ажилмаар байна. Тийм л иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудал яримаар байгаа бол өрх болгоныг үйлдвэрлэгч болгох талаар санал гаргаж бодлогоо танилцуул даа. Бүгд л дэмжинэ ш дээ.