Солонгос соёлд хайртай хүмүүсээс бүрдсэн Солонгосын соёлыг сурталчилах арга хэмжээ эхэллээ
2023/03/23
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй Солонгосын соёлыг түгээгч залуусын дундах “Мүжигэ” (Солонго) хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй Солонгосын соёлыг түгээгч залуусын дундах “Мүжигэ” (Солонго) хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн арга хэмжээ 2023 оны 3 сарын 17-ны 15:00 цагт ЭСЯ-ны их танхимд зохион байгуулагдлаа.
“Мүжигэ” хөтөлбөр нь Солонгос соёлд хайртай хүмүүсээс бүрдсэн Солонгосын соёлыг сурталчилах арга хэмжээ юм.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ким Жун Гү мэндчилгээндээ “Монгол улсад анх удаа зохиогдож буй “Мүжигэ” хөтөлбөр нь цаашид Солонгосыг Монголд сурталчилан таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн соёлыг түгээх залуусын идэвхи чармайлт нь үнэ цэнэтэй туршлага хуримтлуулах боломжийг олгоно гэж найдаж байна” гэв.
Элчин Сайдын мэндчилгээний дараа “Мүжигэ” хөтөлбөрт оролцож буй залууст батламж гардуулав.
- Арга хэмжээний дараа соёл түгээгч залуус цаашид үйл ажиллагаа явуулах арга замын талаар санал солилцов.
- Энэ өдөр батламж гардан авсан залуус 2023 оны 12 сар хүртэл Солонгосын соёлтой холбоотой контент хийх, Элчин сайдын яамны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, Солонгос орныг сурталчилахад гол үүрэг гүйцэтгэх зорилготой юм.
Монгол · 2023/03/24
ТА НАР ЧАДДАГ ЮМ БОЛ СОЛОНГОСТ ОЧООД МОНГОЛ СОЁЛОО ТҮГЭЭ