Иргэд шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин олгохгүй, дууссан талаар мэдээллийг цахим хуудаст бичиж байна. Шатахууны нөөц тасалдсан эсэх талаар Ашигт малтмал газрын тосны газар болон импортлогчдоос байр суурийг тодрууллаа.

АМГТГ-аас өгсөн мэдээлээр “Долоо хоног тутамд хоёр удаа шатахууны нөөцийн мэдээллийг импортлогчдоос авч нэгтгэн хүргэж байна. Өнөөдөр мөн аж ахуй нэгжүүдээс нөөцийн мэдээллийг авч нэгтгэнэ. Шатахууны нөөцийг бүрдүүлдэг

АИ-92 нөөц багассан асуудал байхгүй. Бүх газар хэвийн олгож байгаа. Тухайн өдрийн түгээлтээс шалтгаалж клонкийн нөөц эрт дуусах асуудал бол үүсч байгааг үгүйсгэхгүй.

Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний вагонууд төмөр зам дээр гаалийн бүрдүүлэлтээс шалтгаалж бөөгнөрөөд байгаа. Ачааллаас шалтгаалж 1-2 хоног шатахуун удаашралтай ирнэ гэсэн үг. Түүнээс нөөцийн үлдэгдлийн хувьд асуудалгүй, хэвийн байгаа. Манайд нийт 60-60 аж ахуй нэгж нөөцийн мэдээлэл ирүүлдэг. Үүнээс 47 нь шатахууны нөөц бүрдүүлэх бүртгэлтэй. Тэдгээр аж ахуй нэгжүүдээс нөөц хомсдсон гэх мэдээлэл огт ирээгүй” гэлээ.