Энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн З нь хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг илрүүлсэн.

Мөн тухайн иргэний биологийн дээжэд тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.