Тагтны төмөр шатанд хөлөө хавчуулан гацсан 11 настай хүүхдийг онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо тагтан дээр хүүхэд хөлөө төмөрт хавчуулсан байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Д /11 настай, эмэгтэй/ тагтны аваарын шатанд зүүн хөлний өвдөг хэсгээрээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган ах Т-д хүлээлгэн өгсөн байна.