Цахим орчинд “MGM.Casino” гэх нэртэй мөрийтэй тоглоомын сайтыг 2022.07 сараас ажиллуулж, иргэдийг 2,1 тэрбум төгрөгөөр хохироосон этгээдүүдийн хэргийг шалгаж, өдгөө прокурор яллах дүгнэлт үйлдэж байна.

Уг хэргийг урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Т.Б, Г.Х, Б.О нар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 /Мөнгө угаах/ зүйлүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Гэмт этгээдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ 8 иргэний нэр дээр бүртгэлтэй Хаан банкны дансныг ашиглан, бооцооны мөнгөө авч хууль бус орлогоо нуун далдалдаг байжээ.