Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас Үндэсний Төв Номын сангийн замын эсрэг талд баригдаж буй барилга дээр "Нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үзүүлэх сургуулилалт"-ыг өнөөдөр 11:00 цаг орчимд зохион байгууллаа. 

Энэ талаар сургуулилалтыг удирдаж буй НОБГ-ын ажилтнаас тодруулав. 

Тэрбээр "Өндөр барилга дээр ажиллаж буй краннистын биеийн байдал муудсан үед хэрхэн тусламж үзүүлэх талаар сургуулилалт хийж байна. Энэ тохиолдолд иргэнийг өндрөөс буулгах боломжгүй учир аврах ангийнхан эмнэлгийн тусламжийг нисдэг тэргээр ирж үзүүлэх юм. Энэ бол бодит биш. Дадлага сургуулилалт" хэмээн ярилаа.