Нийслэлийн прокурорын газраас "Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан 22 хүнд яллах дүгнэлт үйлджээ шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан Т, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Б, У, Э.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй. Шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн тээврийн хэрэгслийн мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон. Хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгосон. Хахууль авсан гэх үйлдэлтэй, нийт 22 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.