IHC койны Б.Гантигийг үргэлжлүүлэх хорих саналыг прокурор шүүхэд хүргүүлжээ
2023/03/28
IHC койныг гаргасан "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантигт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн сарын 28-ны өдөр авсан билээ. Түүний суллагдах хугацаа өнөөдөр байсан юм.
Тэгвэл Б.Гантигийг цагдан хорьсон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох юм. Б.Гантигийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёрдугаар сарын 28-нд гаргасан билээ.
Зочин · 2023/03/28
olon jil gadaad sursan gavyan yadarsan ardiin zovlon.r 60hiij mgl zaluu chuud haramsaltai oi gutmaar ur baidag l baih daa etheg mgl ardtumen huurj zalilsan uls.n ur huuhed hoichdiin ireedui ymar hun bolj usuh bol oi gutmaar adgiin uls.g ter chigt shorond hataaval tna
Ха · 2023/03/28
Залилан хийсэн хүний толгойг илж болохгүй зүгээр сууж байгаад мөнгөтэй болох гэсэн хогын оркууд хүнийг хохиролыг төл