Гэртээ түгжигдсэн бага насны хоёр хүүхдийг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд гаргажээ
2023/03/29
Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт байрлах орон сууцанд бага насны хоёр хүүхэд түгжигдсэн гэх дуудлага, мэдээлэл гуравдугаар сарын 29-ний 04:45 цагт бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход ...тоотын хаалга онгойх боломжгүй байсан аж.
Алба хаагчид сунадаг шатаар гуравдугаар давхрын цонхоор орж, хоёр настай эмэгтэй, гурван настай эрэгтэй хүүхдүүдийг 06:35 цагт эсэн мэнд гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ гэртээ харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг зөвлөв.