Цөөнхийн бүлгийнхнээс яриа авахыг хоригложээ
2014/06/11
Сүүлийн үед МАН-ын бүлэг илэрхий идэвхижих болсон. Тиймээс МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, зөвлөхүүд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж бодлогоо тайлбарлаж эхэлсэн.
Бас эрх баригчдыг ч гэсэн шүүмжилэхээ мартдаггүй. Тэгвэл тэдэнд асуудал тулгарсан гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь УИХ дахь цөөнхийн бүлгийн ажлын албаныханаас яриа авч болохгүй. Тэдний байр суурийг гаргах шаардлагагүй гэсэн албан бус үүргийг хэвлэлийнхэнд хандаж УИХ-ын тамгын газрын нэгэн дарга өгсөн гэнэ. Хэрэв тэднээс яриа аваад байвал ордонд нэвтрэх эрхийг нь хаана гэж мэдэгдсэн бололтой. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд телевизийн сэтгүүлчдэд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа шалтгааны талаар яриа өгчээ. Түүний яриа олонхийн бүлэгийн гишүүдэд таалагдаагүй байна. Тиймээс Ш.Раднаасэдээс яриа авч болохгүй шүү гэж телевизийн сэтгүүлчдэд эрх баригчид аятайхнаар сануулж эхэлжээ.
Ийнхүү ардчилал ярьдаг, үг хэлэх хэвлэн нийтлэх эрхийг хамгийн их тунхагладаг ардчилсан хүчин Засгийн эрхэнд гарчихаад цөөнхийн төлөөлөгчидийн яриаг гаргуулахгүй байх талаар янз бүрийн алхам хийж байгааг шүүмжлэх хүмүүс олон боллоо. Уг нь Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэвч тэр эрхийг нь олонх үл тоож цөөнхийнхөө үгийг бүдүүлэгээр хааж эхэлжээ.
Зочин · 2014/06/15
Where is the democratic
irged · 2014/06/15
Eh orondoo mongoliin buh baychuud niilj neg hurungu oruulaltiin bank neeh tsag bolj .
irged · 2014/06/14
Delhiin baigali hamga**** huuliin zaaltaas : Uul uurhai neehdee tuhain zasgiin gazart ni nøhøn sergeeltiin mungø bairshuulaagui bol neehiig horiglono.
irged · 2014/06/14
Hognii uutnii mungøør ger horoololiin yaduu irgediig maljuulj huduu amidaruuliy.
iirged · 2014/06/14
Het undur unetei gadnii brendnii hegegleeg buuruulj chadval do****iin hansh yavaandaa øørøø buuj ehelne.
Зочин · 2014/06/12
тв 5 аараа ярьж болно
Зочин · 2014/06/12
АН болимоор байнаа