Консул асан Д.Мөнх-Эрдэнээс 82 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгохоор шийдвэрлэжээ
2023/04/06
Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 4-нөөс эхлэн үргэлжилж байна.
Шүүхээс Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хурлын шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэсэн юм.
Гэм буруугийн шийдвэрийг танилцуулсны дараагаар шүүх хурал эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж эхэллээ.